Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 24-ны өдөр орон сууцны 00 давхарт хүн нас барсан тухай дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу очиход 22 настай эрэгтэй Г-ийн амиа алдсан байдалтай байжээ. Шалгалтаар хохирогчийг 23 настай эрэгтэй М өс хонзонгийн сэдлээр санаатайгаар амь насанд нь халдсан болох нь тогтоогдсон байна.
Хэргийн газарт цагдаа нар шалгалт хийхэд хохирогчийн цээжний зүүн хэсэгт, цээжний баруун хэсэгт нэг, зүүн доод хэсэгт гурван удаа хурц иртэй зүйлээр хутгалсан байсан аж. Улмаар талийгаач их хэмжээний цус алдсаны улмаас газар дээрээ нас барсан байжээ. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!