УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэрэг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ирсэн. Улмаар Д.Гантулгад холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 10.00 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хуралдаанаар гэм буруугийн шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 10.00 цагт товлосон байна. Тэрбээр шүүхээс гарч явахдаа "Хэргээ дарахын тулд бусдад мөнгө өгсөн асуудал байхгүй" гэснээс өөр тайлбар хийсэнгүй. Д.Гантулгын хувьд шүүх хуралд хоёр өмгөөлөгчтэй ирсэн бол хохирогч талаас нэг ч хүн оролцоогүй аж.
Д.Гантулга: Би хэргээ нуухын тулд бусдад мөнгө өгөөгүй

Холбоотой мэдээ

Нийгэм · 14 мин
Дөрвөн автомашин мөргөсөн 28 настай эмэгтэй жолоочийн согтуурлын зэрэг 3.35 промилл байжээ

Бусад · 19 мин
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа

Нийгэм · 2 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн арга хэмжээнд оролцож байна

Нийгэм · 3 цаг
Ихэнх нутгаар халуун, хур тунадас бага байх төлөвтэй байна

Нийгэм · 3 цаг
Хөнгөлөлттэй зээлийг дөрвөн банкаар дамжуулан олгож эхэллээ

Нийгэм · 4 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!