Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд байрлах шинээр баригдаж буй арван давхар барилгын цахилгаан шатны хөндийгөөс цогцос олджээ. Тодруулбал, дээрх хэргийн мэдээлэл өчигдөр /2019.09.30/ 10.45 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Улмаар Нийслэлийн аврах ангийн зургаан алба хаагч болон цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг шалгалт хийхэд барилгын харуулын ажилтан, 63 настай Б болох нь тогтоогджээ. Аврах ангийн алба хаагчид цогцсыг цахилгаан шатны доод хөндийгөөс аврах олс ашиглан гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн бөгөөд талийгаачийн үхэл гаднын нөлөөтэй эсэхийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр эцэслэн тогтоох юм.
Цахилгаан шатны доод хөндийгөөс цогцос олджээ

Холбоотой мэдээ

Нийгэм · 1 цаг
Дөрвөн автомашин мөргөсөн 28 настай эмэгтэй жолоочийн согтуурлын зэрэг 3.35 промилл байжээ

Бусад · 1 цаг
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа

Нийгэм · 3 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн арга хэмжээнд оролцож байна

Нийгэм · 4 цаг
Ихэнх нутгаар халуун, хур тунадас бага байх төлөвтэй байна

Нийгэм · 4 цаг
Хөнгөлөлттэй зээлийг дөрвөн банкаар дамжуулан олгож эхэллээ

Нийгэм · 4 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!