Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгийг арилжааны банкаар дамжуулахгүй байхаар хэлэлцэн, шийдвэрлэсэн талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ. 

 

Тэрбээр “Хүүхдийн мөнгөний санхүүжилтийг Монголбанкнаас арилжааны банкаар дамжуулах шат дараалалтай байсан. Үүнд өөрчлөлт оруулж, сар бүрийн 20-ны өдөр Төрийн сангаас тухайн хүүхдийн дансанд мөнгө нь байршиж байхаар өөрчлөлт оруулж, зохицууллаа. 

 

Энэ оны эхний гурван улирлын байдлаар нийт нэг сая хүүхдэд 231.2 тэрбум төгрөгийн санхүүжилт буюу хүүхдийн мөнгийг олгоод байна" гэлээ.