Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокуророор Д.Баярмагнай ажиллаж байсан ч өнгөрсөн дөрөвдүгээр сард чөлөөлөгдсөн билээ. Түүнээс хойш Нийслэлийн ерөнхий прокурор томилогдоогүй байгаа юм. Тэгвэл Нийслэлийн Прокурорын газрын даргаар Ш.Нямдоржийг томилжээ. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы тушаалаар дээрх томилгоог хийсэн байна. Ш.Нямдорж нь өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээн авчээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!