Өнөөдөр Сүхбаатар дүүргийн 18 хороонд оршин суудаг өрхийн гурван хүн угаарын хийнд хорджээ. Тэдний нэг 28 настай, эмэгтэй Ц нас баржээ. Түүнтэй хамт байсан 58 настай, эмэгтэй Б ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн бол 30 настай, эрэгтэй О босч явж чадахгүй байдалтай байна.  Манай сурвалжлах баг газар дээрээс нь мэдээлж байна.