Сүүлийн өдрүүдэд Нийслэл тохиолдоод байгаа иргэд угаартсан асуудалтай холбогдуулан сэрэмжлүүлэг болгож, угаарын хийн хордлогод өртсөн иргэдийн хэрэглэж байсан зуухнуудын зургийг тайлбартайгаар үзүүлж байна.

Аравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд угаарын хийнд хордсон гэх 70 гаруй дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, 42 хүн хордож, таван хүн нас барсан тухай өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 7-8-нд шилжих шөнө угаарын хийнд хордсон гэх арав гаруй дуудлага ирж, 26 иргэн хордсон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл байна.

 

ШАХМАЛ ТҮЛШ ТҮЛЭХДЭЭ АНХААРАХ ЗҮЙЛС:

1. Яндангаа хөөлөх /Яндангийн агаар таталтыг шалгах/
2. Яндангийн хаалтыг хаахгүй байх.
3. Зуухыг дүүртэл түлш хийхгүй байх.
4. Пийшэн, зуухны онгорхой цоорхой цууралтыг шалгаж бөглөх.