Өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 7-8-нд шилжих шөнө угаарын хийнд хордсон гэх арав гаруй дуудлага ирж, 26 иргэн хордсон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Тэгвэл өнгөрсөн шөнө дахин нэг иргэн угаартаж нас барсан байна. Энэ талаар өнөөдөр /2019.10.08/ Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэл өгөхдөө “Өнгөрсөн шөнө 62 настай хүн бурхан болчихлоо. Өнөөдрийн байдлаар сайжруулсан түлшийг гурван лабораторид өгч, шинжилгээний дүн гарсан. Шахмал түлшинд ямар ч асуудал байхгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ үүнийг баталгаажуулах нь зүйтэй гэж үзэж байна. Тиймээс гурван улсад дээжийг нь шинжилгээнд явуулсан” гэдэг мэдээллийг өгсөн байна.
Дахин нэг иргэн угаартаж нас баржээ
Холбоотой мэдээ

Нийгэм · 4 цаг
Дөрвөн автомашин мөргөсөн 28 настай эмэгтэй жолоочийн согтуурлын зэрэг 3.35 промилл байжээ

Бусад · 4 цаг
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа

Нийгэм · 6 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хот байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн арга хэмжээнд оролцож байна

Нийгэм · 7 цаг
Ихэнх нутгаар халуун, хур тунадас бага байх төлөвтэй байна

Нийгэм · 7 цаг
Хөнгөлөлттэй зээлийг дөрвөн банкаар дамжуулан олгож эхэллээ

Нийгэм · 8 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!