Бизнес итгэлийн индекс судалгааны дүнг энэ сарын 27-нд цахимаар танилцуулах бөгөөд энэ үеэр "Эдийн засгийн нөхцөл байдал"-ын талаарх хэлэлцүүлэг өрнүүлэх аж. 

Бизнес итгэлийн индекс судалгаа нь МҮХАҮТ-аас 20 дахь жилдээ тогтмол явуулж байгаа бизнесийн орчны өөрчлөлтийг жил бүр хэмждэг судалгаа юм.

Судалгаагаар бизнес эрхлэгчдийн бизнесийн орчинд итгэх итгэл, цаашид хэрхэн өөрчлөгдөх тухай хүлээлтийг тодорхойлдог бөгөөд энэ жилээс эхлэн олон улсын аргачлалын дагуу эдийн засгийн гол салбаруудаар индексийг тооцон гаргаж, тухайн салбарын үйлдвэрлэл, үйл ажиллагааг өргөжүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг тодорхойллоо. Улаанбаатар хот, орон нутгийн нийт 1400 гаруй бизнес эрхлэгчдийг хамруулжээ.