Хөгжлийн банк 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1,067.8 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа. Үүнээс 726.0 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 161.2 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлээд байна.
Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байна.
Хөгжлийн банк нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 31.1% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 736.7 тэрбум төгрөгийн, 73.4% нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 2 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.


Hogjliin banknii luivriig il bolgoj zeeliig n tolyylj gadnah tolohvyostoi òròò tolsond yoronhii saiddaa bayrlalaa,ene ercheeree luivarchdaas omch horongo mongoo butsaaj tatan tovloryyleerei,berhs heel ih baigaag oilgoj bna,ajiriin irged taniig demjij bga shy,luivarchidiin gar holoos busad n.ajild n amjilt hysie