"Эрдэнэс Монгол” ХХК-аас зарласан ажлын байрны Нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэлийн талаар мэдээлэл хийлээ.

“Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв”-ийн гүйцэтгэх захирал 

Б.ДӨЛГӨӨН:

- Өнөөдөр буюу 1 дүгээр сарын 16-ны 18 цагт ажлын байранд анкет хүлээж авах хугацаа дуусгавар болно. Тиймээс анхаарах зүйлийн талаар товч мэдээлэл өгье. Тест зохион байгуулах ажлыг ТАЗ хариуцна. Хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. Бүртгүүлэх явц болон шалгалтын тест авах систем бол ТАЗ-ийн олон жил турш ашиглагдсан системийг ашиглана. Ингэхдээ Төрийн албаны сорилын шалгалт авахгүй. Шалгалтын удирдамжийг E-Tanhim-аас харж болно. 

-  Дараагийн ярилцлагын шатанд 1 шалгалтад хамгийн өндөр оноо авсан 5 хүн орно. Хяналт тавих Дэд ажлын хэсэг байгуулагдсан. 

Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын дарга 

Т.СОСОРБАРАМ: 

- ТАЗ-өөс цахим бүртгэл, шалгалт явуулах ажил дэмжлэг үзүүлж байна. Одоогийн байдлаар давхардсан тоогоор 3300 иргэн бүртгүүлээд байна. Үүнээс докторын зэрэгтэй 82, магистр 1616, бакалаврын зэрэгтэй 1603 иргэн материалаа илгээгээд байна. 

- Цахим шалгалтыг НЗДТГ-тай хамтран Д.Нацагдоржийн нэрэмжит төв номын санг дээр авна. Бүртгэл нь баталгаажсан иргэдийг хурууны хээгээр баталгаажуулан шалгалтад оруулна. Тиймээс хэн нэгний өмнөөс шалгалтад орно гэх асуудал гарахгүй. Мөн Үндэсний дата систем дээр хууль хүчний байгууллагууд хяналт тавьдаг учир шалгалтын дүнтэй холбоотой хардлага гарахгүй байхаар зохион байгуулж байна.