Засгийн газраас орон нутгийн өмчийн оролцоот “Таван толгой” ХК-д санхүүгийн зөрчил гарсантай холбогдуулан үйл ажиллагаанд нь хяналт тавихаар өнгөрсөн арванхоёрдугаар сард БЭТ томилсон. БЭТ-өөр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ажиллаж байгаа юм.
Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын болон мөн оны 466 дугаар тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд “Тавантолгой”ХК нь уурхайгаас олборлосон нүүрсийг Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар борлуулахын зэрэгцээ Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.1, 197.2 дахь хэсэгт заасны дагуу худалдан авагч аж ахуй нэгжүүдэд үнэ хаялцуулах замаар нээлттэй дуудлага худалдааг өнөөдөр анх удаа зохион байгуулжээ. Ингэхдээ 100.000 тонн нүүрсийг тонн тутмыг нь 173.3 ам.доллараар борлуулсан байна.
Өмнөх жилүүдэд тус компани уурхайн ам нөхцөлөөр нэг тонн нүүрсийг 100 хүртэлх ам.доллароор худалдаалж байсан бол энэхүү дуудлага худалдаагаар БНХАУ-ын Ганц мод боомтын хил нөхцөлөөр тонн тутмыг 173.3 ам.долларт хүргэсэн нь одоогийн дээд үнэ болж байна. Тодруулбал, тонн тутмын үнэ 73.3 ам.доллар буюу 73 хувиар өсчээ.
Ташрамд, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн нүүрсний ам үнэ 113 ам.доллар байсан бол биржээр зарж 178.6-179.1 ам.доллар болгон өсгөж, үнээ 66.1 ам.доллароор өсгөжээ.
Teevriin une Orson une shuu Dee. amnii une gej hudlaa Shaahaa bolio Хариулах
Teevriin une Orson une shuu Dee. amnii une gej hudlaa Shaahaa bolio
Teevriin une Orson une shuu Dee. hudlaa Shaahaa bolio
Teevriin une Orson une shuu Dee. hudlaa Shaahaa bolio
Teevriin une Orson une shuu dee
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
teevriin unee hasaad hedge ve ?hudlaa ondor uneer hunch huuraad bhiin