Монгол Улсын Хөгжлийн банкнаас “Хөтөл” ХХК-д 2012 онд нийт 61.3 сая ам долларын санхүүжилт олгосон байдаг. Гэвч тус компани зээлээ авсан цагаас хойш эргэн төлөлтөө хийгээгүй тул зээл нь хүүтэйгээ нийлээд 108.7 сая ам доллар буюу 372.0 тэрбум төгрөг болсон талаар Хөгжлийн банкнаас мэдээлж байсан.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргааш /2023.02.28/ -нд тус компанитай холбоотой шүүх хурал дахин товлогджээ.
Өмнө нь шүүх хурал нийт 15 удаа хойшилсон бөгөөд нэхэмжлэгч Монгол Улсын Хөгжлийн банк, хариуцагчаар “Хөтөл” ХХК, хамтран хариуцагчаар “Цемент шохой” ТӨХК, гуравдагч этгээдээр прокурор оролцсон юм.
Тэд Худалдаа Хөгжлийн банкнаас барьцаа хөрөнгөд нөлөөлөхүйц шийдвэр гаргаж байна гэсэн үндэслэлээр шүүхэд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!