Засгийн газрын хуралдаан ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэд хэдэн томилгоо хийжээ. Тодруулбал Оюу толгойн ТУЗ-ийн гишүүнээр Ж.Таныг томилсон байна. 

Ж.Тана нь АНУ-ын Юта мужийн "Васач Академи" бүрэн дунд сургуулийг дүүргэж, Харвардын их сургуулийг эдийн засаг, Зүүн Ази судлалаар бакалавр, Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ. Мөн дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шэйпэрс нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлгийг хүртэж, Рио Тинто компанийн Австрали дахь салбар болон Монголын Оюу Толгой компанид ажиллаж байжээ. Тэрээр Эрдэнэс Монгол ХК-ийн тэргүүн дэд захирлаар ажиллаж байсан туршлагатай аж. 

Өнгөрсөн долоо хоногт Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн Н.Багабандийг чөлөөлсөн билээ.