#ШУУД: ШӨХТГ-аас иргэдийг хохироосон зарим ААН-д хариуцлага тооцсон болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна…


ШӨХТГ-ын дарга Н.МАНДУУЛ: 

- Өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар манай газраас 9 арилжааны банканд гаргасан актыг хүчинтэй гэж шийдвэрлэлээ. Тодруулбал манай газраас 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гаргасан ипотекийн зээл олгогдолтой холбоотой арилжааны банкуудын авч буй шимтгэлийг гарч буй зардалтай нь холбогдуулан үндэслэлтэй тогтоож, зөрчлийг арилгах акт тавьсан. Арилжааны банкууд энэ шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч, шүүхэд хандсан. Анхан шатны шүүхийн шийдвэр банкуудын талд гарсан бол давж заалдах шатны шүүхийн шийдвэр манай талд гарлаа. Банкууд Дээд шүүхэд хандах эсэх нь нээлттэй. Манайхаас хийсэн шалгалт 2021, 2022 онд хийсэн. 

Өмгөөлөгч С.ЯЛАЛТ: 

- Дараачийн шатны шүүх Давж заалдах шатны шийдвэрийг хэвээр үлдээвэл арилжааны банкууд үр дагаврыг арилгах шаардлага үүснэ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 2 жилийн хугацаанд үндэслэлгүйгээр авсан шимтгэлийг буцаан олгох, ирээдүйд олгох зээлээс үндэслэлгүйгээр шимтгэл авахгүй байх үндэслэл бүрдэнэ. Банкууд дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлэхүй байвал албадан арга хэмжээ авна.

- Энэ удаагийн шийдвэр зөвхөн сүүлийн 2 жилийн хугацаанд хамаатай. Өмнөх жилүүдийн шимтгэлийн асуудлыг яах вэ гэдэг зүйл яригдаж байна. Иргэний хэргийн гурван шатны шүүхээр 2 удаа шимтгэлийн асудал эцэслэгдэн шийдсэн. Миний бие эдгээр хэргүүд дээр өмгөөлөгчөөр оролцож байна. Тиймээс иргэд үндэслэлгүй шимтгэлийн асуудал дээр шүүхэд нэхэмжлэл гаргаад буцаан авах боломж нь нээлттэй. 

Өмгөөлөгч О.БАТХҮҮ:

- Миний бие энэ асуудлыг 2022 оны 4 сараас эхлэн хөндөж эхэлсэн. Хамгийн түрүүнд Монголбанкны Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлсэн, уулзсан. Ямар ч арга хэмжээ аваагүй. Дараа нь ШӨХТГ-т хандсан. Улмаар  нэр бүхий 9 банк дээр акт тавьсан. Банкууд уг шийдвэрийг эсэргүүцэж, шүүхэд хандсан. Анхан шатны шүүх дээр ялагдсан ч давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарлаа. Энэ бол эцсийн шийдвэр биш. Гэхдээ  банкуудад дараагийн шатны шүүхэд хандах эрхтэй ч Дээд шүүх уг хүсэлтийг хүлээж авахгүй байх магадлал өндөр. Учир нь Дээд шүүх өмнө нь 2 удаа банкуулд шимтгэл авч байгаа нь хууль бус гэдгийг тогтоочихсон. Нэгэнт гаргасан шийдвэрээ дахин хянах уу гэдэг нь эргэлзээтэй. 

- Хугацааны хувьд хэдэн зүйл бий. Өмнө нь шүүх 2013-2023 он хүртэл банкуудын үндэслэлгүй хөрөнгөжсөн байна гэж шийдсэн. Хоёр дахь шийдвэр нь гэрээтэй холбоо маргаан гээд гурван жил гэдэг хугацаа тавьсан.