БНХАУ-ын “Тэг ковид” бодлогын хязгаарлалт суларч, Монгол Улсын нүүрсний экспорт нэмэгджээ. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээр 2023 оны эхний 7 сарын байдлаар 34 сая тонн нүүрс экспортолж, экспортын орлого 5 тэрбум ам.долларт хүрээд байна.

Энэ нь ковид-19 цар тахлын өмнөх үе буюу 2018, 2019 оны нүүрсний экспортын түвшинд хүрсэн үзүүлэлт юм. Дээрх онуудад Монгол Улс 35-36 сая тонн нүүрс экспортолж байсан билээ. 

Монгол Улс жилийн өмнө буюу 2022 оны эхний 7 сард дунджаар 1.6 сая тонн нүүрс экспортолж байсан бол 8-12 дугаар сард дунджаар 4.1 сая тонн нүүрс экспортолж 2022 онд нийт 31.7 сая тонн нүүрс экспортолж, экспортын орлого 6.5 тэрбум ам.долларт хүрч байсан юм.