Монгол Улсын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлүүдийг нэмэгдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээлд хамтран ажиллах зорилгоор  2023 оны 09 сарын 06-10 өдрүүдэд  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх Хотноо ‘’Монгол-Хятадын IV Экспо-2023” арга хэмжээг 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТӨРӨЛ

  • Үндэсний хувцас
  •  Ноос, ноолууран бүтээгдэхүүн
  •  Арьс ширэн бүтээгдэхүүн,
  •  Сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн,
  •  Гоо сайхан,
  •  Бэлэг дурсгал,
  •  Хүнсний бүтээгдэхүүн
  •  Бусад чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд
-----------------------------

ЕРӨНХИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: 

 БНХАУ-ын Худалдааны Яам

 Монгол Улсын Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам

 ӨМӨЗО-ын Ардын Засгийн Газар

-----------------------------

 ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ: 

 БНХАУ-ын Худалдааны Яамны Гадаад худалдаа, хөгжлийн газар

  •  ӨМӨЗО-ы Худалдааны Танхим
  • ӨМӨЗО-ы Хөх хотын Ардын Засгийн Газар
  •  МҮХАҮТ
  •  МҮДХ
  •  Мишээл Экспо ХХК