#Шууд: П.Сайнзориг: Төр бүтээмжтэй ажиллаж байгаа үгүйг тодорхой болгосноор төсвийн мөнгөнд хэмнэлт гарна…

П.САЙНЗОРИГ:

- Төрийн бүтээмжийн талаар багагүй хугацаанд ярьж байна. Үүний цаадах агуулга нь төлөвлөлт юм. Зөв төлөвлөж чадвал төсөв, хүний нөөц, хуулт эрхзүйн бодлогын асуудал юм. Аливаа хуулийг боловсруулахдаа процесын хэм хэмжээг хаячихдаг. Үүний яаж хэрэгжүүлэх вэ гэдгээ ярьдаггүй, тодорхой бус байдаг. Үүний улмаас төрийн байгууллагуудын удирдлагууд тус тусдаа журам гаргадаг. Энэ нь хэн нэгэнд зардал мөнгө, чирэгдэл, давуу байдал үүсгэдэг. Тиймээс бүх зүйл дээр бодитой мониторингоо зөв хийдэг болмоор байна. 

- Жишээ авахад, МУ төмөр замын бүтээн байгуулалт нэлээн хийж, нээлтийг нь хийсэн.  Эдгээр бүтээн байгуулалтын үр дүн ямар байна вэ. Энэ замаар бараа бүтээгдэхүүн, зорчигч явж чадсан уу.

-  Төмөр зам барьсны зорилго нь хилийн нэвтрүүлэхийн чадварыг нэмэгдүүлж, орлого олж, сургууль цэцэрлэгийн бүтээмжийг нэмэгдүүлэх байсан.  Ингэхдээ барьсан төмөр зам маань хөрш орны төмөр замтай холбогдож, валют олж ирэх ёстой.  Энэ зорилгодоо хүрч чадсан уу гэдгийг дүгнэх хэрэгтэй ч манай хяналт, шинжилгээ үнэлгээнийхээ арга зүйгээр үр дүнг гаргаж ирж чадахгүй байна. Төмөр замынхаа зураг төслийг хийж чадсан уу, зөв газраа төмөр зам барьж чадсан уу гэдгээ ч тооцоололгүйгээр төмөр замаа барьчихсан.