Гашуунсухайт боомтоор 2019 онд 20.5 сая тонн нүүрс экспортод гарч түүхэн дээд хэмжээнд хүрч байсан бол 2023 оны 1 сараас 08-р сарын 31-ний өдрийн байдлаар 23 сая тонн нүүрс экспортолж түүхэн дээд хэмжээг давуулжээ.
Өчигдөр тус боомтоор 1512 тээврийн хэрэгслээр 194,948.7 тонн нүүрс экспортод гаргасан байна. Энэ нь манай улс нүүрс экспортод гаргаж эхэлснээс хойших 30 гаруй жилийн хугацаанд нэг өдөрт хил нэвтэрсэн экспортын дээд хэмжээ болж байгаа юм.
Гашуунсухайт дахь гаалийн газар 2023 онд 35-38 сая тонн нүүрс экспортод гаргах зорилго тавин ажиллаж байна
Нүүрс зарж орж ирсэн мөнгөний хэмжээгээр төгрөгийн ханш нь унаж бараа бүтээгдхүүний үнэ хэт их өссөөр байгааг хулгайтай холбож ойлгодог. Хэдхэн албан тушаалтан хамтрагч нартайгаа хамт хулгай хийн мөнгөжиж хэт тансаг хэрэглээтэй болчихсон баярлах зүйл алга. Дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ доод цэгтээ хүртэл унавал жаахан амсхийж магадгүй юм
Байнга ийм хэмжээгээр гаргах боломжтой байсан. Хулгайчууд далд байдлаар гаргаад аймшигтай баяжсандаа. Нүүрсийг биржээр зардаг болсноор хамаагүй хулгай хийж чадахгүй болж, ингэж борлуулалт өсөж байгаа юм. Бүх зүйлийг ил тод шилэн болгох хэрэгтэй.
дээд амжилт гэж юу байхав наадхаас чинь ихийг гаргасан нь хулгайчууд бүрдгэлээс ихийг гаргаж байсан нь илэрээд балрах гээд байж ядаад байгаа юм бишүү төрөөс төрсөн тэр бумьангууд