Б.ЧОЙЖИЛСҮРЭН: 

- 2018 оноос сайжруулсан нүүрс хэрэглэж эхэлсэн. Улаанбаатарын утаа 2 дахин буусан нь үнэн. Эхний жилдээ 320 мянган тонн сайжруулсан нүүрс хэрэглэж байсан бол өнгөрсөн жил 600 гаруй тонн болж нэмэгдсэн. Энэ хэрээр утаа нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл медлин үүргээ гүйцэтгэсэн. Тиймээс дараагийн шатны арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай. 

- Нийслэлийн Засаг дарга солигдсонтой холбогдуулан Нийслэлийн бонд гаргах ажиллагаа тодорхойгүй хугацаагаар хойшлогдчихлоо. Хэрэв дахин 7-10 хоног хойшилбол хагас коксон бүтээгдэхүүнийг оруулж ирж, шахмал түлш үйлдвэрлэх ажил бараг амжихаа болино гэсэн үг. Хэрэв энэ жил түлшээ сайжруулж чадахгүй бол бид утаатайгаа, угаартайгаа, тоосонцортойгоо хэвээрээ л байна. Одоогийн сайжруулсан нүүрсний найрлага өөрчлөгдөхгүй. 

- Сонгууль дөхсөн юм шиг байна. Туршилт гэдэг үгэн дээр их тоглолт хийж байна. Туршиж үзэхгүйгээр шууд ард иргэдэдээ хэрэглүүлнэ гэж хэзээ ч байхгүй. Нийт 1,6 сая хүний асуудал яригдаж байна шүү дээ.