Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан Бүгд Найрамдах Чех Улсын Эдийн засгийн танхимын зарим албан тушаалтан болон тус танхимын гишүүн бизнес эрхлэгчдийн төлөөллийг өнөөдөр /2024.09.20/ хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, Монгол-Чех хоёр улс олон жилийн найрсаг харилцаатай, хамтын ажиллагаагаа өргөн хүрээнд хөгжүүлж ирсэн. Тус улс манай орны уул уурхай, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй. Ирэх жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 85 жилийн ой тохионо. Энэхүү ойн хүрээнд бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр талаас санаачлагатай, үр бүтээлтэй ажиллахыг хүсч байна гэлээ. Тэрбээр, Чех улсад ажиллаж, амьдарч буй 15 мянган монгол хүний талаар дурдан, энэхүү тоог нэмэгдүүлэх боломжийн талаар болон хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо.Бүгд Найрамдах Чех Улсын Эдийн засгийн танхимын Гадаад харилцааны хэлтсийн дарга Илиа Мазанэк, Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд аялал жуулчлал, тээвэр, эрүүл мэнд, даатгал, хөнгөн үйлдвэрлэл зэрэг бизнесийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын удирдлагууд багтсан. Бид чиглэл бүрээр монголын талтай уулзалтууд зохион байгуулсан гэлээ. Ноён, Илиа Мазанэк, Чех Улсад жил бүр 1000 монгол иргэн ажиллуулдаг байсан бол энэ жилээс квотыг нэмэгдүүлж 3000-д хүргээд байгааг онцлоод, Эдийн засгийн танхим цаашид хоёр улсын бизнесийг өргөжүүлэхийн төлөө хичээн ажиллана хэмээлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Чех Улсад жил бүр 1000 монгол иргэн ажиллуулдаг байсан бол энэ жилээс 3000-д хүргэнэ
Холбоотой мэдээ

Улс төр · 2 цаг
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Улс төр · 3 цаг
З.Мэндсайхан: Төсвөө өргөн барьсан сайд нь би байна, 50 тэрбум төгрөгийн задаргаа Боловсролын сайдын мэдэх асуудал

Улс төр · 3 цаг
Улсын Их Хурлын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

· 4 цаг
Булган аймагт уул уурхайн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ

Улс төр · 4 цаг
ЗГ: Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний улмаас устгалд оруулсан малын нөхөн төлбөрийг шийдвэрлэлээ

Нийгэм · 4 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!