Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс 60 км зайтай орших Хармагтай алт, зэсийн орд хайгуулын шатнаас ашиглалт руу шилжих торгон үедээ ирлээ.
Энэ ордын нөөцийн тооцоолол жил ирэх бүр нэмэгдсээр байгаа. Хамгийн сүүлд 10-р сард гол эзэмшигч Занаду Майнс компани дараах тооцоооллыг гаргажээ. Үүнд Хармагтай ордын батлагдсан олборлох нөөцийн хэмжээ 2.2 сая тонн зэс, 4.8 сая унц буюу 150 шахам тонн алт байна. Таамаг нөөц нь 4.7 сая тонн зэс, 11 сая унц буюу 300 тонн алт бүхий асар том бөгөөд баян орд юм.
Хармагтай ордын хайгуулын ажлыг Канадын компани 1993 онд эхлүүлсэн бөгөөд 2013 онд анхны нөөцийг тогтооож байжээ. Харин Австралийн хөрөнгө оруулалттай Занаду Майнс компани 2014 онд 14 сая ам.доллараар тус ордын тусгай зөвшөөрлийг худалдаж авч байжээ.
Хармагтай орд нь Оюутолгой, Цагаан суваргын ордоос холгүй байрлалтай бөгөөд Өмнөговийн алт, зэсийн баян бүсийг дагасан байршилтай. Тиймээс нөөцийн хэмжээ болон ирээдүйд бий болох боломж нь маш өндөр юм.
Энэ ордыг ашиглалтад оруулахад эхний ээлжинд шаардагдах бүтээн байгуулалтын зардал, хөрөнгө оруулалт нь Занаду Майнст байхгүй. Тиймээс тэд Хятадын Фужянь мужийн Шаньшан аймгийн өмчит Зижинь Майнинг гэдэг уул уурхайн компанид хандаж, тэдэнд Хармагтай төслийг найр тавьж эхэлжээ.
Тооцоолол ёсоор Хармагтай ордын бүтээн байгуулалт, барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлж чадвал 2028 оноос анхны алт, зэсээ гаргаж авна. Төслийн 1-р шат 8 жил, 2-р шат нь 21 жил үргэлжлэх тооцоололтой. Энэ хугацаанд нийт 2.2 сая тонн зэс, 4.8 сая унц алт гаргана. Нэмэлт хайгуулын ажлууд нь бас ирээдүйтэй бөгөөд амжилттай үр дүнтэй байж чадвал олборлох боломжтой алт, зэс нь үүнээс ч хол давах бүрэн боломжтой.

Занаду Майнс компани Хятадын Зижинь Майнинг компанид хэд хэдэн хувилбараар хөрөнгө оруулалт хийх санал тавьсан байна.
Австрали, хятадууд 2022 оноос хойш түншилж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Зижинь Майнинг 70 шахам сая австрали долларын санхүүжилт олгож, оронд нь Занаду Майнс-ын 20%-ийг эзэмшдэг болжээ. Мөн Хармагтай төслийг хэрэгжүүлэх үүрэг бүхий төслийн нэгжийг байгуулж, 50% нь Зижинь Майнингийн мэдэлд очсон байна.
Харин одоо энэхүү төслийн нэгжид хувь эзэмшсэн хэмжээгээрээ хөрөнгө оруулах, эсвэл үлдсэн бүх хувийг нь Зижиньд өгөөд австраличууд мөнгөө аваад “гуяа алгадаад” яваад өгөх хувилбар дээрээс сонголтоо хийхээр ярилцаж байна. Хэрэв төслийн нэгжийн үлдсэн 50%-ийг Зижиньд өгөхөөр шийдвэл 50 сая ам.долларыг австраличууд авах юм.
Хармагтай ордын бүтээн байгуулалтад шаардлагатай эхний хөрөнгө оруулалт нь 890 сая ам.доллар. Өнөөдрийн алт, зэсийн ханшаар тоооцож үзвэл төслийн цэвэр өнөөгийн үнэ цэн буюу хөрөнгө оруулалтын өгөөж нь 31%-тай. Өөрөөр хэлбэл, оруулсан хөрөнгө оруулалтын 31%-ийг жил бүр эргээд олно. Төсөл эхэлснээс хойш ердөө 3 жилийн дараа анх хийсэн бүх хөрөнгө оруулалтаа нөхөж аваад түүнээс хойш ашиг олж эхэлнэ гэсэн үг юм. MST Financial-ын санхүүгийн шинжээчдийн тооцоолж байгаагаар Хармагтай бол эзэмшигчдэдээ ашигтай, үр өгөөж өндөртэй төсөл юм.
Гэхдээ хамгийн тохуутай нь стратегийн ордод орох бүрэн боломжтой баян орд болох Хармагтай төсөл дээр алтны таван хувийн АМНАТ төлөхөөс татгалзаж, зэс дээр дөрөвхөн хувийн АМНАТ төлөхөөр төслийн тооцоололдоо тусгажээ. Өнөөгийн үйлчилж буй хуулиар бол уул уурхайн компаниуд АМНАТ-д 19 хувийг төлдөг. Монголчууд нэгэнт л энэ ордоос татвараа авч чадахгүй юм бол стратегийн ордын ангилалд оруулж, төр 34%-ийг нь авах нь зүйтэй юм. Хармагтай орд угаасаа баян орд учраас өмнө нь стратегийн ордын жагсаалтад оруулах тухай яриа хэд хэдэн удаа гарч байсан ч тэгэсхийгээд намжчихсан түүхтэй. Гэтэл одоо Монголын төр, Монголын ард түмэнд хүртэхгүй байгаа энэ ордыг Хятадын нэгэн хошуу хувийг нь эзэмшдэг компанид очих гэж байна.
Зижинь Майнинг бол сүүлийн 10 хүрэхгүй жиийн дотор Хятадын уул уурхайн салбарт тодрон гарч ирсэн компани. Дэлхийн 15 оронд уурхайтай. Хамгийн сүүлд өнгөрсөн жил л гэхэд Оюутолгойтой дүйцэх хэмжээний 2 том ордыг Түвд, Конгод хөдөлгөсөн. Хамгийн сор болсон орд газруудыг цуглуулдаг. Тэд Хармагтайд боломж байна гэж харж байна. Австраличууд болон хятадуудын хооронд хэлцэл нэгэнт хийгдчихвэл асуудал Монголын төр, Монголын ард түмний хяналтаас гараад явчих бүрэн боломжтой.
Бид үүнийг өөрчилж, Баялагтаа эзэн монгол хүн гэдгээ харуулах цаг болжээ.

Haha mongolchuud n australiad goy amidarch bna gd booliin ajil hgel australiachud mongolchuudin bayalagiig uuriimshg ariljaal mun taarchde
яагаад хамаг юмаа гадагш алдчаад байдаг улс орон гээч вэ? бодлого байхгүй юмаа.
Монгол геологичид Монголын тухай бүх мэдээллийг гадныханд зарж, улмаар тэд Монголд хаусанд амьдардаг.
jagsag hrgte
Eniig ard tumen ers eserguutseh nen shaardlgtai
ҮАБЗ. Засгийн газар Тагнуул. Цагдаа.АТГ шалгаж хянаж шийдвэр гаргана гэдэгт найдаж байна.
14 сая долларыг хэн авсан, худалдсан гэрээ, процедур нь ямар журмаар явагдсаныг шалгах хэрэгтэй шдээ, эхнээс нь шалгах хэрэгтэй
Гэрээ түүнд гар бие оролцсон хүмүүст учир бн даа.
Австрали, Хятадуудын хооронд хэлэлцээ эхэлчихсэн бна даа. Анхнаасаа 14 сая доллароор зарагдаэ байхад нь зүгээр хараад байж байсан болж таарав уу?
Оюук, Хүүк ажлаа хийгээсэй
Гадныхан ч шүлс нь асгараад Монгол руу шуурч байна даа! Болдогсон бол би Ерөнхийлөгч болох юмсан. Ар араас нь амбаардаж хөөж гаргана дах
Лалраа баялагтаа эзэн нь болое
Энэ хараал идсэн нийтлэлийг ямар сда нь бичсэн юм бээ нэр ус байхгүй юу.
Новш энэ баялагын хулгайчидийг эх орноосоо хөөж гаргах юмсан новш юм аа
Ийм баян баялагтай эх оронд амьдарч байж Монголчууд яагаад өөрсдөө ашиглаж болдоггүй юм бэ?????Яагаад заавал гадныхан гэж!!!!?????Ёстой алалцмаар байна шүү!!!!!!МОНГОЛ ХҮН БҮР СЭР!!!!!УХАА? ?!!!!!ГАЗАР ШОРОО НУТАГ ОРНОО ХАМГААЛАХ ЦАГ БОЛЖЭЭ!!!!!
Яахаара энэ гадны пянуудыг ха хамаагүй газар ухаад хайгуул хийхийг нь зөвшөөрөөд байдаг юм. Хичнээн сайхан баялаг байлаа ч Монголын ард түмэнд наалдах биш! Хайгуул нэртэй хаа хамаагүй газар сэндэчсэн хулгайчдийг өсөж төрсөн газар нутгаасаа хүний өөрийнгүй хөөж зайлуулцгаа ард түмээн!
Алалцнаа ёстой эхнээс нь буудаж алаад өгнө.
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ БАЙНА, ГАЗАР НУТГАА УХУУЛАН БАЯЛАГАА АЛДАЖ БАЙСНААС ХӨРСӨН ДОРОО БАЙЖ БАЙСАН НЬ ДЭЭР. Энэ алт, зэс, жонш, чулуу юу байна газрын хөрсөн дор байдаг эрдэнэс чинь тухайн газрынхаа, тэр ч байтугай монгол орны, бүр дэлхийн газрын гагнаас нь болж энэ эх газар бүрэн бүтэн байж байгаа юм, гагнаасыг хичнээн жил байхгүй болгож байна, нэг л өдөр газар хөдөлж, хөрс хөмрөхөд гайхах юмгүй болох вий дээ, цаанадаж гадныхан газар нутагт минь эзэн болох нэг боломж үүсч байна шүү!!!
Арай юм аа.Хэлэх үг алга.Төр гэж цээжээ дэлдсэн хулгайчууд далд ороосой.Эсвэл пуужиндуулах гээд байна уу
Uneheer heleh ug alga ezen bna uu eh orond mini
Бүгдийг нь хөөж гаргах шал дэмий.
яах гээд байгаа нь мэдэгдэхгүй алцаганаад байхаар тэгнэ шд