Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.0102/-ны 11:00 цагаас эхэлжээ. Өнөөдрийн хуралдаанаар 

- Нийслэл Улаанбаатар хотын туулын хурдны замын төслийн явцын талаар

- 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил болгон заралсантай холбогдуулан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төслүүдийн ажлыг эрчимжүүлэх, нийгэм эдийн засгийн ач холбогдлын талаар, 

- Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт, өнөөдрийн нөхцөл байдал, ирэх 3 жилийн төлөвлөгөө, 

- Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны авч хэрэгжүүлж байгаа ажлын танилцуулга зэрэг 10 гаруй асуудал хэлэлцэж байна.