"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК нь 2024 онд өөрийн бизнес төлөвлөгөөний зорилтоо бүрэн биелүүлж, нийт 1 сая тонн төмрийн хүдрийн баяжмал, 25.9 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн борлуулж, 291.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэн татварын дараах үзүүлэлтээр нийт 52 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.
Тус компани нь 2024 оны сүүлийн хагас жилийн хугацаанд уул уурхайн бүтээгдэхүүний нээлттэй, ил тод биржийн арилжааг дэмжих замаар борлуулалтыг нэмэгдүүлж, бүтээгдэхүүн тээвэрлэлтэд тулгарч байсан дэд бүтэц, ложистикийн хуримтлагдсан хүндрэлтэй асуудлуудыг амжилттай шийдвэрлэсэн. Үүний үр дүнд үйлдвэрийн ашигт ажиллагаа өсөж 2024 оны 12 дугаар сард Үндэсний баялгийн санд 13,614,960,514 төгрөг төвлөрүүлсэн. Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 29-р тогтоолоор энэ сард 25,998,280,024 төгрөг Чингис хаан үндэсний баялгийн санд ногдол ашиг хэлбэрээр төвлөрүүллээ.
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК нь ийнхүү Чингис хаан үндэсний баялгийн сангийн хөрөнгийг нийт 39.6 тэрбум төгрөгөөр арвижуулсан. Мөн цаашид өнгөрсөн оны ололт амжилтаа бататгаж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, ган боловсруулах үйлдвэр байгуулах Мега төслийн хэрэгжилтийг дэмжих, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг өсгөх, техник, технологийн шинэчлэлт хийх зэрэг хөгжлийн олон зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК
2025.03.12
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК Чингис хаан үндэсний баялгийн санд 39,6 тэрбум төгрөг төвлөрүүллээ

Холбоотой мэдээ

· 9 цаг
ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн (OSCE)-ийн хуралдаанд сэдэв танилцуулагч шинжээчээр оролцохоор уригдлаа

Эдийн засаг · 9 цаг
Зээлийн санхүүжилт байшин барилга бус эдийн засгаа тэлэх агуулгууд руу чиглэхийг анхааруулав

· 9 цаг
“Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр- Хүрээ Цам даншиг наадам -2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана

· 10 цаг
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Улс төр · 10 цаг
МАН: Е4 стратеги хэрэгжсэнээр намын гишүүд оролцдог, нөлөөлдөг, манлайлдаг болно

Улс төр · 10 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!