УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Засгийн газар уг хуулийн төслийг анх өргөн барихдаа төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг бүхэлд нь хориглохоор заасан байв. Харин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн зүгээс спортын бооцоот таавраас бусад мөрийтэй тоглоомыг хориглох нь зүйтэй гэж үзжээ.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
-УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг ажиллаад спорт таавар буюу үр дүнд нь урьдчилан нөлөөлөх боломжгүй спортын тэмцээн, уралдааныг зөвшөөрөхөөр болж байгаа. Үүнийг УИХ шийднэ. Засгийн газар бол бүхэлд нь хориглох саналтай байгаа. Яагаад гэхээр, спорт бооцоот тоглоом нэрийн дор цахим мөрийтэй тоглоом зохион байгуулдаг. Тиймээс Засгийн газар хуулийн төслөө нэн яралтай горимоор өргөн барьсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд УИХ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн. Цахим мөрийтэй тоглоомыг хориглох Зөвшөөрлийн тухай хуулийг долоо долоо хоногоор сунгасаар байтал олон айл өрхийн амьдрал хүндэрлээ шүү. Нэг сарын дотор 1XBET-ээр 16.6 сая ам.доллар гарчихлаа. Тиймээс хугацаа алдмааргүй байна. Хурдан хугацаанд энэ хуулийг батлах шаардлагатай байна гэв.
Sariin dotor 16.6say dollar garchihlaa genee, bodit bdal deer ene zuvhun agentuudeer garsan too. Odoo hun holgon uursdiinhee dansnaas esvel master visa kartaar togoldog bolson, enuugeer heden 100sayaraa sard garch bga.