“Ухаа худаг”-ийн стратегийн ордыг гадны банкинд 350 сая ам.долларын барьцаанд тавьсан гэх асуудалд Н.Алтаншагай байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ,

2025 оны хоёрдугаар сарын 11-ний  өдөр Сүхбаатарын талбайд “Энержи Ресурс” тай холбоотой асуудлаар шаардлага тавьж байсан.

“Ухаа худаг” стратегийн ордын хууль бусаар буюу ЗГ-ын хуралдааны тэмдэглэлээр нэг компани эзэмшиж буйг эсэргүүцэж бид шаардлага хүргүүлж байсан. Гэтэл 2025 оны тавдугаар сарын 15-ны өдөр “Ухаа худаг”-ийн орд газрыг барьцаалан 2030 он хүртэл 350 сая ам.долларын өндөр хүүтэй зээл авсан талаар мэдээлэл нийтлэгдсэн байна.

Ингэхдээ стратегийн орд болох “Ухаа худаг” ордын лицензийг Mongolian Mining Corporation  MMC “Энержи ресурс” компани барьцаалсан байгаа юм. Хэрвээ УИХ-аас “Ухаа худаг”-ийн ордтой холбоотой лицензийг хүчингүй болох шийдвэр гаргаж, ЗГ-т гүйцэтгэх үүргийг тогтоолоор өгвөл MMC компанийн уг 350 сая ам.долларын зээлээ 2 сарын дотор 102 хувиар, хүү алдагдлын хамт төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, УИХ дээр хэрвээ ямар нэгэн шийд гарвал MMC компанид туйлын хүндрэлтэй гэсэн нийтлэл гарсан байгаа юм.

Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт маш өндөр санхүүгийн төлбөрт орно. Дээр нь нэмээд УИХ уг ордыг ЗГ-ын тэмдэглэлээр авсан нь хууль бус гээд шийдчихвэл стратегийн ордыг гаднын банканд барьцаалж зээл авсан асуудал жинхэнээсээ асуудал болон босож ирнэ гэсэн агуулгатай зүйлсийг дурдсан байна. Тиймээс дээрх асуудалтай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тайлбар өгөхийг шаардаж байна. Тайлбар өгөөгүй тохиолдолд бид тэмцлийн дараагийн хурц хэлбэрт шилжинэ гэдэг ээ илэрхийлж байгаа юм.

Тухайн үед бид нар хоёрдугаар сарын 11-ний өдөр шаардлагыг тавихдаа “Энержи Ресурс” компани болон Ч.Лодойсамбуу,  Ж.Баярмаа гишүүн нартай холбоотой асуудлыг өргөн барьсан. 2008 онд одоо тухайн ордыг ЗГ-ын  хуралдааны шийдвэрээр ажлын хэсэг байгуулж “Энержи Ресурс” компани Ухаа худгийн ордыг олгосон байгаа шүү дээ. Энэ асуудалтай холбоотой асуудлыг ЗГ болон УИХ тухайн үеийн хууль хүчний байгууллагад бид нар энэ асуудлыг уламжилсан. Үүний дагуу ажлын хэсэг байгуулагдаж Засгийн газар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулаад явж байна гэх мэдээлэлтэй иргэд бид нар тухайн тухайн үед тавьсан шаардлагынхаа хариуг хүлээж байгаа. Гэтэл өнөөдрийн яваад байгаа процесст маань ямар асуудал руу оруулж байна вэ гэхээр бид нар мэдэхгүй байж байхад Монгол Улсын стратегийн орд газар болох  Ухаа худгаа манай Монголын компаниуд маань ямар нэгэн байдлаар удирдлагуудтай  ярилцсан, хуулийн дагуу шийдвэрлэсэн зүйл байхгүйгээр гаднын буюу Хонгконгийн Сингапурын Хөрөнгийн бирж дээр 350 сая төгрөгийн бонд босгосон. Ийм асуудал үүссэн байна.

350 сая ам.долларын зээлийг олон улсын банкнаас 8.44 хувийн хүүтэйгээр 2030 он хүртэл авсан байгаа юм. Жилд 2 удаа төлөлт хийх заалттай, зээлийн төлөлт нь 5 сард, 10 сард гэх мэтчилэн иймэрхүү байдлаар зээлийнхээ гэрээн дээр тусгаж өгсөн байгаа юм.

Гэтэл өнөөдөр Баялгийн сангийн хуультай холбоотой асуудлыг ярилцах, энэ хуультай холбоотой асуудал хэлэлцээрийн шатад явж байгаа энэ үед нь бараг хулгай гэж хэлэхэд хилсдэхгүй зүйл гэж харагдаж байна.  Засгийн газар , УИХ дээр шийдвэр нь гараагүй байхад яагаад энэ асуудлыг гаднын хөрөнгийн бирж дээр гаргаад тэрийгээ бонд босгоод  явсан юм.  Дахиад нэг зүйл байгаа нь “Энержи Ресурс” компани нийтдээ 180 сая ам.долларын өр зээлтэй нь энэ авсан 350 сая долларынхоо зээлээр нөгөө өрөө төлөөд эргээд  дараагийнхаа бонд босгохтой холбоотой оруулж ирсэн зорилгоо биелүүлэх боломжгүй байдал нөхцөл байдал харагдаж байна. Үүнээс улбаалаад Монгол Улс өнөөдөр гаднын зах зээл дээр Бонд босгох асуудал, дээрээс нь Монгол Улсын нэр хүндийн асуудал цаашлаад энэ улсын баялгийн сангийн  асуудлууд ингээд урган гарч ирж байна.

Олон төслүүд хэрэгжих гээд ингээд явж байгаа яг энэ цаг үед Монголын сор болсон компани нь эх орноо эвгүй байдалд оруулсан ийм үйлдэл хийж байгаа нь үнэхээр харамсалтай санагдаж байна. Тиймээс бид нар тайван замаар шаардлагыг хүргүүлж энэ талаар мэдээлэл ард иргэддээ хүргээч ээ гэж байгаа юм. Тайлбар мэдээллээ сонссоны дараа бид дараагийн алхмаа хийх нь зөв гэж бодож байна.