Иргэн Г.Батсүх хэлэхдээ,
Монгол улсын томоохон бүтээн байгуулалтууд явагдаж байна. Нийслэл хотод том барилга байгууламж, хурдны зам тавигдаж худалдан авах тендерүүд явагдаж байгаа. Эдгээр худалдан авах ажиллагаа тендэр нь дотоодын аж ахуй нэгж оролцох боломжгүй маш өндөр үнийн дүнтэй зарлаж байна. Сэлбэ дэд төвийн тендерийн хувьд дотоодын барилгын компани хариуцан ажиллах бүрэн боломжтой байтал 400 сая, 600 сая төгрөгөөр багцалж зарласан нь аж ахуй нэгжүүдэд боломжийг хязгаарласан нөхцөл байдал үүсгэж байгаа юм. Бидний зүгээс тендерийг дахин зарлах шаардлагыг Нийслэлд хүргүүлсэн.
Дахин тендэр зарласан ч бидэнд хуулийн асуудал тулгамдсан хэвээр байна. Үндсэн Хуулийн 5.4 дэх хэсэгт зааснаар Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна гэж заасан байдаг. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь хэсгүүд нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн эсэхийг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд хандаад байна.
Дээр дурдсан Үндсэн хуулийн заалтыг Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт “батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн дуусгах”
Мөн тус зүйлийн 13.1.2 дахь хэсэгт “энэ хуулийн 13.1.1-д заасан хугацаанд худалдан авах ажиллагааг зохион байгуулж дуусгаагүй бол төсөл, арга хэмжээний санхүүжилтийг төсвийн хэмнэлтэд тооцох”-т заасан заалтууд нь зөрчиж байна гэж миний зүгээс үзэж байна.
Иймд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 дахь хэсгүүд нь Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү л гэж хүсээд байгаа юм.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!