Энэ талаар АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ мэдэгдэл хийжээ.
Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэгч зарим аж ахуйн нэгж,байгууллагууд АИ-92 автобензиний жижиглэнгийн үнийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатарт 2590 төгрөг болгож 200 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна.
Зарим ААН-үүдээс ам.долларын ханш болон үйл ажиллагааны зардал өссөнтэй холбоотойгоор АИ-92 автобензиний үнийг нэмэгдүүлэх тухай саналыг ирүүлж байсан.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 140 дүгээр тогтоолоор батлагдсан “Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл”-ийн анхдугаар хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж, холбогдох асуудлыг хэлэлцсэн бөгөөд жижиглэн борлуулалтын үнэд өөрчлөлт оруулах нөхцөл, шаардлага үүссэн эсэх талаарх үндэслэл, холбогдох тооцоо, судалгааг гаргаж дахин хэлэлцэхээр болсон.
Гэтэл дээрх Хамтарсан зөвлөлийн шийдвэрийг үл ойшоож, улс төрийн нөхцөл байдал тогтворгүй үеийг ашиглан автобензиний үнийг төр, засгийн холбогдох байгууллагад албан ёсоор мэдэгдэж, зөвшилцөхгүйгээр нэмэгдүүлж, зохисгүй үйлдэл гаргасныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас буруушааж байгааг үүгээр мэдэгдье. Мөн түүнчлэн, эдгээр ААН-үүдийн гаргасан үйлдэл нь Монгол Улсын Өрсөлдөөний тухай хууль болон бусад хууль, тогтоомжийг зөрчсөн эсэхийг холбогдох байгууллагуудаар шалгуулах болно.
Эдгээр ААН-үүдтэй бүх төрлийн шатахууны өртөг болон үнийн асуудлыг бууруулах ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний ээлжинд дизель түлшний жижиглэнгийн үнийг тодорхой хэмжээгээр буулгахаар болоод байгааг ард, иргэдэд мэдэгдье гэв.
Welcome to https://supercodes.b gng.io/ – your one-stop shop for verified digital products. From Amazon Store cards, BestBuy Store Card, Target Store Card, Apple Music, Xbox Game Pass, Turnitin Pro, Visa prepaid cards, and PayPal verified accounts to streaming services like Netflix, Spotify Premium, Hbo Max, Shahid Vip, Hulu, TV4 Play, Fubo TV, UFC Premium, ESPN Plus, Paramount Plus and YouTube upgrades, we’ve got you covered. Explore powerful tools like ChatGPT, ChatGPT Pro, Adobe Creative Cloud upgrades, Photoshop, and Google One Drive unlimited storage (lifetime). Looking for IPTV, VPNs like NordVPN, or even OnlyFans access? We’ve got it all. Plus, our range includes crypto payment options, food and shopping accounts, cloud storage, and various digital methods to simplify your lifestyle. Whether you're after USD-based accounts, verified services, or lifetime access, https://supercodes.b gng.io/ delivers secure, affordable solutions—all in one place.
АНУ-д нэг литр бензиний үнэ 15%-ийн татвар ороод яг одооны байдлаар 3500 төг байна.
Чоно борооноор гэгчээр, манай бизнесменүүд иймэрхүү л ажил хийдэг.