Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Өнөөдөр ‘Тавантолгой төмөр зам’ компани болон БНХАУ-ын Төмөр зам, зам гүүрний инженеринг групптэй ажил гүйцэтгэх гэрээг байгууллаа. Удаан хугацаанд олон хүний хүч хөдөлмөр, нойр хоолгүй ажилласны үр дүнд энэ гэрээг баталсан” гэж онцлов.

“Гэрээг бүтэн жилийн хугацаанд ярьсан…”

“Чайна энержид давуу байдал олгосон зүйл байхгүй”
Б.Дэлгэрсайхан сайд хэлэхдээ энэхүү гэрээний үнэ, тоо хэмжээ нь зах зээлийн зарчимд тулгуурласан бөгөөд “Чайна энержи” компанид ямар нэг давуу байдал олгогдоогүй болохыг онцолжээ.

“16 жилийн турш 70 ам.долларын үнэ тогтооно гэдэг худлаа”
 Нүүрсний үнийг 16 жилийн хугацаанд тогтвортой 70 ам.доллароор барина гэх ярилцлагыг няцааж, одоогийн үнэ бодит байдалтай нийцэхгүй хэмээн дүгнэжээ.

Түүнчлэн коксжих нүүрсний хамт эрчим хүчний нүүрсийг ч импортлох боломжийг гэрээнд тусгасан нь стратегийн ач холбогдолтой болохыг онцолжээ.