Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал санаачлан, “Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх”-тэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай УИХ-ын Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг УИХ-ын нийт 89 гишүүний гарын үсэгтэйгээр өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа.
Энэхүү түр хороог байгуулах зорилго нь:
- Монгол Улсын эрх ашгийг хангуулах,
- Оюутолгойн төсөлтэй холбоотой баримт бичиг, гэрээ хэлцлүүдэд хяналт тавих,
- Ашиг хүртэх зарчим, өгөөжийн хүртээмжид бодит дүгнэлт өгөх,
- Цаашид авах арга хэмжээний суурь зөвлөмж гаргах явдал юм.
Түр хороо нь парламентын хяналтын нэг хэлбэр бөгөөд төр, хувийн хэвшлийн томоохон гэрээ, төсөлд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх чухал хэрэгсэл хэмээн үзэж байгаа ажээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!