Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс бүрдсэн “алтны асуудлыг шалгах ажлын хэсэг” шинээр байгуулагдлаа. Уг ажлын хэсэг нь сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа алтны олборлолт, ашиглалт, лиценз олголт, хууль бус тээвэрлэлтийн асуудлуудтай холбоотой нөхцөл байдлыг судлан, бодит үнэн, хариуцлагын тогтолцоог тогтоох зорилготой юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн:
-
Ахлагчаар: Туваан
-
Гишүүдээр:
-
Б.Баярбаатар
Ш.Бямбасүрэн
-
Д.Ганбат
-
Б.Заяабал
-
Ч.Лодойсамбуу
-
М.Нарантуяа Нара
-
Д.Пүрэвдаваа
П.Сайнзориг
Даваа.Цогтбаатар
Б.Уянга
Г.Уянгахишиг
Д.Үүрийнтуя
-
Ажлын хэсэг судалгаа, дүгнэлтээ боловсруулсны дараа УИХ-д тайлагнаж, шаардлагатай тохиолдолд АТГ, Прокурорын байгууллагад шилжүүлэх зэрэг дараагийн шатны арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжтой.
Төсөлтэй холбоотой асуудлыг олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар хүргэх, хууль ёсны хүрээнд шийдвэрлэх нь ажлын хэсгийн гол зорилго хэмээн тодотгожээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!