Энэхүү тайлангаас онцолбол, "Оюу толгой" компани Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй ТОП-100 компанийн жагсаалтыг гурав дахь жилдээ тэргүүлсэн байна.
Монголд анх удаа 1,300 метрийн гүнээс газрын гадарга руу хүдэр тээвэрлэх 8 км урттай туузан дамжуургын дэвшилтэт системийг зургаадугаар сард бүрэн ашиглалтад орууллаа. 2016 онд эхэлсэн инженерийн цогц шийдэл бүхий уг бүтээн байгуулалтыг монгол инженерүүд гадаад мэргэжилтнүүдтэй хамтран гүйцэтгэсэн бөгөөд дэлхийд хэмжээгээрээ хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Өдөрт 95,000 тонн хүдэр тээвэрлэх боломжтой нь бүтээмжийг хэд дахин нэмэгдүүлэх бөгөөд цахилгаан эрчим хүч ашиглах тул байгальд ээлтэй шийдэл юм. Хоёрдугаар улиралд туузан дамжуурга ашиглалтад орсноор Гүний уурхайгаас газрын гадарга руу хүдэр тээвэрлэх дээд амжилтыг тогтоож, тавдугаар сард нэг өдрийн дундаж 37 мянган тонн, дөрөвдүгээр сард нэг өдрийн хамгийн их хэмжээ 47 мянган тоннд хүрлээ. Мөн хоёрдугаар улиралд зэсийн үйлдвэрлэл гурван сар дараалан өмнөх үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдийг давснаар гүний болон ил уурхайн үйл ажиллагаа өндөр гүйцэтгэлтэй байгааг харууллаа.
Зургийн тайлбар: Хүдрийг Баяжуулах үйлдвэр рүү тээвэрлэх туузан дамжуурга
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!