Дэлхий дахинд эрэлт нь хурдацтай өсч буй шинэ баялаг бий. Энэ бол газрын ховор элемэнт. Цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, хиймэл дагуул, ухаалаг төхөөрөмж бүгд эдгээрээс хамаардаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засгийн ирээдүйн “зүрх” нь газрын ховор элемент дээр цохилж байна.

Монголд газрын ховор элементийн зургаан орд байна | News.MN

Эрдэнэсийн тухай ярихдаа бид алт, зэс, нүүрсийг илүүтэйгээр санадаг. Гэвч XXI зуунд дэлхийн хамгийн ихээр анхаарал татаж буй баялаг бол “газрын ховор элемэнт” хэмээх 17 төрлийн элемент. Эдгээр нь нэрнээсээ харахад ховор мэт боловч дэлхийн хөрсөнд нэлээд тархсан.

Өнөөдөр бидний өдөр тутам хэрэглэдэг ухаалаг утаснаас эхлээд цахилгаан автомашин, салхин турбин, хиймэл дагуул, хэт нарийн байлдааны төхөөрөмж хүртэл бүгд газрын ховор элементээс хамааралтай. Жишээлбэл, нэг цахилгаан автомашины мотор дунджаар 10–15 кг газрын ховор элемент агуулдаг гэж тооцогддог. Өөрөөр хэлбэл, “ногоон шилжилт”-ийн гол түлхүүр эдгээр бодис юм.

Өнөөдөр дэлхийн газрын ховор элементийн олборлолт, боловсруулалтын 70 гаруй хувийг Хятад дангаараа хийж байна. Энэ нь зөвхөн эдийн засгийн төдийгүй улс төрийн хөзөр болон хувирчээ. Хятад улс тодорхой үед бусад улсад нийлүүлэлтээ хязгаарлаж, зах зээлийг савлуулсан нь АНУ, Япон, Европын холбоо зэрэг гүрнүүдийг өөр эх үүсвэр эрэхэд хүргэсэн. Тиймээс газрын ховор элемент өнөө цагийн “стратегийн нефть” болж, шинэ төрлийн геополитикийн өрсөлдөөнд түлхэц өгч байна.

Газрын ховор элемент” хөтөлбөрийг боловсруулж байна

Монгол Улс газрын ховор элементийн арвин нөөцтэй гэдгээрээ дэлхийн газрын зурагт тодорхой байр суурь эзэлдэг. 

Манайд тулгарч буй хамгийн том асуулт бол: “Бид зөвхөн түүхий эд экспортлогч хэвээр үлдэх үү, эсвэл боловсруулах үйлдвэрлэлээ хөгжүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү?” гэдэгт оршино. Хэрэв зөв бодлого, зөв хөрөнгө оруулалт, өндөр технологиор дэмжвэл Монгол газрын ховор элементийн салбарт бүс нутгийн чухал тоглогч болж чадна. 

Газрын ховор элементийн төлөөх өрсөлдөөн аль хэдийн дэлхий даяар эхэлчихсэн. Энэ бол XXI зууны нефть бөгөөд хэн зөв бодлогоор ашиглаж, зөв байр сууриа олно, тэр улс ирээдүйн эдийн засгийн том боломжийг гартаа авах нь тодорхой. Монголын хувьд чухам энэ цаг үед л зөв шийдвэр, зөв стратеги шаардлагатай байна.

Монгол Улс зэс, газрын ховор элементийн арвин нөөцөөрөө дэлхийд нэрээ гаргаж, стратегийн ач холбогдолтой орон болж байна. Манай улсад газрын 16 төрлийн ховор элемент илэрсэн бөгөөд нийт 6 ордод төвлөрсөн нь 4 том, 2 жижиг орд аж. Тухайлбал, Мушгиа худаг, Лугийн гол, Хотгор, Халзан Бүрэгтэй зэрэг ордод 80 гаруй илэрц бүртгэгдсэн нь Монголын газрын ховор элементийн нөөцийн арвин байдлыг харуулж байна.