Гол агуулга:

- Гавьяат багш С.Шаарийбуу Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзалт хийсэн
- Засгийн газар Ш.Алтантуяагийн хэргийн шүүхийн шийдвэртэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулна.

 

Малайз улсад онц хэрцгийгээр амь насаа алдсан Ш.Алтантуяа агсны хэргийн шүүхийн шийдвэртэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар ажлын хэсэг байгуулж ажиллахаар болжээ.

Энэ талаар Гавьяат багш С.Шаарийбуу “Би Монголын төрд анх удаа хандсан. Малайзын засгийн газар өнгөрсөн 20 жилийн хугацаанд миний эсрэг гомдол гаргаж явсан тэндхийн төр иргэн хүнтэй үзэлцэж байсан нь надад үнэхээр дааж, давшгүй хүнд ачаа байсан. Энэ удаа аргагүй эрхэнд Малайз улсын Холбооны /дээд/ шүүхэд нь давж заалдсан. Ингэснээр Монгол Улсын Засгийн газар энэ хэрэгт оролцох эрх нь бүрдэж байгаа юм. Улмаар Малайз, Австралитай хэрхэн, яаж харилцах уу гээд хүний эрхийн байгууллага, хуульчид, Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулахаар боллоо. Эцсийн дүндээ "уучлаарай" гэдэг үгийг хэлүүлэх гээд байгаа юм шүү дээ. Бид төртэй. Төр миний төлөө ажиллах гэж байгаад туйлын сэтгэл өндөр байна” гэв.