Энэ оны нэгдүгээр сард 652 иргэн цахим орчинд бараа захиалах явцдаа залилуулсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.
Залилагчид онлайнаар хямд, чанартай харагдах барааны хуурамч зар байршуулж, худалдан авагчдаас урьдчилгаа мөнгө авдаг байна. Захиалга өгсөн иргэдээс барааны үнийн дүнгийн 30–50 хувийг урьдчилан шилжүүлэхийг шаардаж, мөнгө орж ирсний дараа “бараа удахгүй хүрнэ” гэх мэтээр хүлээлгэдэг аж. Улмаар харилцаагаа тасалж, хэрэглэгчийг блоклох хэлбэрээр холбоо барих боломжгүй болгодог аж.
Цагдаагийн байгууллагаас иргэдийг цахим орчинд бараа, үйлчилгээ захиалахдаа урьдчилгаа мөнгө шилжүүлэхээс татгалзах, төлбөрийн нөхцөл, худалдагчийн мэдээллийг нягтлах замаар залилангийн хохирогч болохоос сэрэмжлэхийг анхаарууллаа.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!