Гол агуулга:
-
ДЭЗФ-ын “Жендэрийн ялгаатай байдлын индекс”-ээр Монгол Улс 2024 онд 85-д байсан бол 2025 онд 65 болж, 20 байр урагшлав.
-
Хөдөлмөрийн зах зээлд эмэгтэйчүүдийн оролцоо эрэгтэйчүүдээс 16.2 хувь бага, дундаж цалин нь 19 орчим хувь доогуур байна.
-
Бакалаврын түвшний оюутны 38 хувь нь эрэгтэй, сургууль завсардсан/завсардаж болзошгүй хүмүүсийн 72 хувь нь эрэгтэй байна.
Жендэрийн үндэсний хорооны 2026 оны анхны хуралдаан өнөөдөр (2026.03.06) болж, Ерөнхий сайд Г.Занданшатар жендэрийн бодлогын үр дүн, цаашдын зорилтыг танилцууллаа.
Хуралдаанд ДЭЗФ-ын индексийн ахиц, парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдсэн үзүүлэлтийг онцолсон ч хөдөлмөр эрхлэлтийн оролцооны зөрүү, цалингийн ялгаа хэвээр байгааг дурдав. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хүүхэд асрах чөлөөнөөс ажилдаа эргэн орох “Returnship” хөтөлбөрийг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа мэдээлэл танилцуулав.
Мөн жендэрийн бодлого зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал биш гэдгийг хуралдаанд хөндөж, эрэгтэйчүүдийн боловсрол, нийгмийн үйлчилгээний салбар дахь оролцоо буурч буй тоон үзүүлэлтүүдийг анхаарах шаардлагатай гэж үзэв.
Хуралдааны төгсгөлд Жендэрийн үндэсний хорооны 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, 70 гаруй үйл ажиллагаа тусган хэрэгжилтийг хангаж ажиллахыг гишүүдэд даалгалаа.


Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!