НИТХ-ын Төлөөлөгч Б.Ану-Үжин Монголын сайн дурынхны төвтэй хамтран 2 дахь жилдээ  1000 охидын "Because I Am a girl" арга хэмжээг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан амжилттай зохион байгууллаа.

“Because I Am a Girl” охидын чуулган нь охидын эрх, оролцоо, хөгжлийг дэмжих зорилготойгоор Монголын сайн дурынхны нийгэмлэг жил бүрийн 3-р сарын 8-ны өдөр зохион байгуулдаг арга хэмжээ юм. 
Энэхүү чуулганаар охидын үзэл бодол, тулгамдсан асуудлыг сонсож, тэдний дуу хоолойг нийгэм болон бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэхийг зорьдог.

Монголын Охидын зөвлөл нь 2022 онд байгуулагдсан бөгөөд нийслэлийн төвийн 6 дүүргийн 120 гаруй сургуулийн 2000 гаруй охидыг нэгтгэн охидын эрх ашгийг хамгаалах, манлайллыг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг.

“Because I Am a Girl” чуулган нь охидын оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдлыг дэмжих, ирээдүйн манлайлагч охидыг бэлтгэхэд чиглэсэн арга хэмжээ юм.