Гол агуулга:

  • Амьд цэцгийн импорт 2023–2025 онд 4.3 саяас 12.2 сая ширхэг болж өссөн байна.

  • Нэгжийн дундаж үнэ $0.56 → $0.41 болж буурсан.

  • 2026 оны 1 дүгээр сард 973,229 ширхэг амьд цэцэг импортлосноос сарнай цэцэг 43 хувь эзэлж байна.

Амьд цэцгийн импортын статистикаас харвал 2023–2025 онд импортын хэмжээ огцом өсжээ. Тодруулбал, 2023 онд 4,3 сая ширхэг амьд цэцэг импортоор орж ирсэн бол 2024 онд 6,8 сая, 2025 онд 12 сая ширхэг (4.95 сая.$) болж нэмэгдсэн байна. 

Мөн тоо хэмжээ нэмэгдэхийн хэрээр нэгжийн дундаж үнэ жил бүр буурсан үзүүлэлттэй байна. 

2026 оны 1 дүгээр сарын байдлаар 973,229 ширхэг амьд цэцэг импортлогдсон бөгөөд сарнай цэцэг 418,695 ширхэг буюу 43 хувийг эзэлжээ.