Гол агуулга:
-
2026 оны эхний 2 сард экспорт 3,046.4 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 51.9 хувь өсөв.
-
Чулуун нүүрсний экспорт 15.8 сая тн болж, өмнөх оны мөн үеэс 54.4 хувь нэмэгдэв.
-
Боловсруулаагүй нефтийн экспорт 0.52 сая баррель болж, өмнөх оны мөн үеэс 14.5 хувь буурлаа.
Гаалийн ерөнхий газраас гаргасан 2026 оны эхний хоёр сарын экспортын статистикаар Монгол Улс нийт 3,046.4 сая ам.долларын бараа, түүхий эд экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 51.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Экспортын гол нэрийн бүтээгдэхүүнээс чулуун нүүрс энэ оны хоёрдугаар сарын байдлаар 15.8 сая тонн-д хүрч, өмнөх оны мөн үеэс 54.4 хувиар өсжээ. Мөн зэсийн баяжмал экспорт 0.42 сая тонн болж, 2025 оны мөн үетэй харьцуулахад 49.4 хувиар, төмрийн хүдэр, баяжмал экспорт 1.29 сая тонн болж, өмнөх оны мөн үеэс 18.0 хувиар тус тус өссөн дүн гарчээ.
Харин боловсруулаагүй нефть экспорт 0.52 сая баррель болж, өмнөх оны мөн үеэс 14.5 хувиар буурсан байна.
Экспортын бүтцээр
- Зэсийн хүдэр, баяжмал 46.1% (1,404.0 сая ам.доллар),
- Чулуун нүүрс 33.9% (1,032.1 сая ам.доллар)-ын нийт экспортын дийлэнхийг бүрдүүлж байгаа бол боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 7.3% (223.5 сая ам.доллар)-ын эзлэх хувийг эзэлж байна.

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!