Цагдаагийн байгууллагаас цахим орчинд насанд хүрээгүй байж болзошгүй хүүхдүүд эмэгтэй хүүхдийг зодож, тохуурхаж буй асуудлыг бүртгэн авч, шуурхай шалгах ажиллагаа явуулж байна.
Шуурхай шалгалтын явцад Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын нэгэн сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид тухайн сургуулийн эмэгтэй сурагчийн биед халдаж, зодон бичлэг хийсэн нөхцөл байдал илэрчээ.
Одоогоор хэргийг шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа бөгөөд нэмэлт нөхцөл байдал, холбогдох хүмүүстэй холбоотой асуудлыг тогтоож байна хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!