Гол агуулга:
-
1,128 хүүхдийн судалгаагаар 76 хувь нь өдөрт 2–4 цаг болон 4+ цаг-ийг нийгмийн сүлжээнд өнгөрүүлдэг гэж хариулсан байна.
-
Хуулийн төсөл нь 5 бүлэг, 44 заалттай, 16 нас хүртэлх хэрэглэгчийн насыг баталгаажуулах, баталгаажуулалтын дараа хувийн мэдээллийг устгах зохицуулалт тусгажээ.
-
“Аюулгүй сургууль” үнэлгээнд суралцагчдын 79 хувь нь дээрэлхэлттэй нүүр тулдаг, 33хувь нь сургууль хамгаалдаггүй гэж хариулсан дүнг танилцууллаа.
Боловсролын сайд П.Наранбаяр хүүхдийн нийгмийн сүлжээнд оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг өнөөдөр Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн барих бэлтгэл ажлыг хангах чиглэл өгсөн талаараа мэдээлэл хийлээ.
Уг хуулийн төсөл нь 5 бүлэг, 44 заалттай бөгөөд 16 нас хүртэлх хэрэглэгчийн насыг технологиор баталгаажуулах, баталгаажуулалтын дараа хувийн мэдээллийг устгах, харин торгуулийн хариуцлагыг эцэг эх, хүүхдэд бус үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдэд Зөрчлийн хуулиар тооцох зохицуулалттай гэж мэдээлэв.
Тэрбээр мэдээллийнхээ үеэр 1,128 хүүхдийн судалгааг эш татаж, хүүхдүүдийн 76 хувь нь өдөрт 2–4 цаг болон түүнээс дээш хугацааг нийгмийн сүлжээнд өнгөрүүлдэг, хувийн мэдээлэл задрах зэрэг эрсдэлд өртөх тохиолдол өндөр, 10–18 насныхны хэрэглээнд эцэг эхийн хяналт сул гэсэн дүгнэлт гарсныг дурдлаа.
Түүнчлэн 33 сургуульд хийсэн “Аюулгүй сургууль” үнэлгээгээр суралцагчдын 79 хувь нь дээрэлхэлтэд өртдөг, 33 хувь нь сургууль хамгаалдаггүй гэж хариулсныг онцолж, сургуулийн соёлыг сайжруулах, “аюулгүйн сүлжээ” бий болгох хүрээнд эцэг эхийн оролцоотой “E-police” шийдлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа дуулгалаа.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!