Гол агуулга:
-
Засгийн газар “Оюу толгой”-н Монголд ногдох өгөөжийг 60%-иас дээш болгох, 2026 онд ногдол ашиг олгох, зээлийн хүү, менежментийн төлбөр бууруулах шаардлага тавьсан.
-
Татварын ерөнхий газар “Оюутолгой” ХХК-д 1.6 их наяд төгрөгийн татварын акт тавьсан талаарх мэдээлэл гарсан (2021–2022 оны тайлангийн аудиттай холбоотой).
Ерөнхий сайд Г.Занданшатар “Оюу толгой” төслийн өгөөжийг Монгол Улсад 60 хувиас дээш хүргэх, 2026 онд багтаан ногдол ашиг хуваарилах, хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг эрс бууруулах, менежментийн төлбөрийг багасгах зэрэг шаардлагыг “Рио Тинто”-гийн удирдлагад тавьсныг Засгийн газраас мэдээлсэн.
Тэгвэл “Рио Тинто”-гийн удирдлагууд 1.5 их наяд төгрөгийг Төрийн дансанд шилжүүлсэн талаар зарим эх сурвалж мэдээлж байна.
Татварын ерөнхий газраас “Оюутолгой” ХХК-д 1.6 их наяд төгрөгийн татварын акт тавьж байсан удаатай. Уг акт нь 2021 болон 2022 оны санхүүгийн жилийн тайланд хийсэн аудиттай холбогддог. Тэгвэл дээрх 1.5 их наяд төгрөг нь энэхүү татварын акт байх магадлалтай юм.
Энэ талаар хэвлэлүүд Оюутолгойн хэлэлцээрийн шатанд “Рио Тинто” буулт хийж байна хэмээн мэдээлж байгаа ч тус компанийн зүгээс одоогоор энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Ерөнхий сайд тууштай байгаараа. Аль ч намд гадныханг шүтдэг өвчтэй хүмүүс байгаа шүү.