“Зэс эрдэнийн хувь" компанийн хувьцаа эзэмшигчдийн жагсаал, нойтон өлсгөлөнг үймүүлсэн иргэдийг цагдаагийнхан баривчилжээ. 

Эдгээр залуус нь “Жагсагчид хувьцаа эзэмшигчид биш, бүгд мөнгө авсан. Бид жинхэнэ хувьцаа эзэмшигчид” хэмээн мэдэгдэж, тайван жагсаж байсан хүмүүсийн биед халдсан байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар үймээн дэгдээсэн хүмүүсийн нэг нь БЗД-ийн хорооны дарга аж.