Гол агуулга:
-
Цахилгаан мотор, туслах хөдөлгүүртэй мопед, унадаг дугуйн импорт 2022 онд 1,065 байсан бол 2025 онд 12,693 болж, 3 жилд 10 дахин өсжээ.
-
Үнийн дүн 1.47 сая ам.доллар → 4.74 сая ам.доллар болж нэмэгдсэн байна.
Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр Монгол Улсад цахилгаан мотор болон туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байна. 2022 онд 1,065 ширхэг байсан импорт 2025 онд 12,693 ширхэг болж, гурван жилийн хугацаанд 10 дахин нэмэгдсэн дүн гарчээ.
Үнийн дүнгийн хувьд 2022 онд 1.47 сая ам.доллар байсан бол 2025 онд 4.74 сая ам.доллар болж өссөн байна. Жилээр нь авч үзвэл:
-
2022: 1,065 ширхэг, 1.47 сая ам.доллар
-
2023: 4,625 ширхэг, 2.52 сая ам.доллар
-
2024: 7,795 ширхэг, 3.38 сая ам.доллар
-
2025: 12,693 ширхэг, 4.74 сая ам.доллар
Дээрх импортын өсөлт нь цахилгаан тээврийн хэрэгслийн зохистой хэрэглээ, хөдөлгөөний аюулгүй байдал, стандарчилал, зохицуулалтын асуудлыг зэрэгцүүлэн анхаарах шаардлагатай байгааг давхар харуулж байна.

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!