PHYSICAL ASIA” ЭФФЕКТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛД ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ БАЙНА

- “Tourism Week – 2026” үндэсний чуулганы “ОЮУТАН ЗАЛУУСЫН ӨДӨР”-т “Спарк” агентлагийн гүйцэтгэх захирал Э.Дөлгөөн “Physical Asia” контентын нөлөө аялал жуулчлалд хэрхэн эерэг нөлөө үзүүлж буй талаар танилцууллаа.

- Тухайлбал, МУ-ын Арслан Б.Орхонбаярын бэлтгэлийг үзэхээр Солонгос, Тайландын жуулчид урьдчилан зөвшөөрөл авч, бэлтгэлийн хэсгийг үзэж байгаа нь спортын контент жуулчдыг татах шинэ хандлагыг харуулж байна.

“АРА” ФЕСТИВАЛЬД “PHYSICAL ASIA” БАГ АЖИЛЛАНА

- Мөн Монгол Улсын Гавьяат жүжигчин, уран нугараач Э.Лхагва-Очирын үзүүлбэрийг үзэхийн тулд заавал ХБНГУ руу явах шаардлагагүй болж, энэ зун “ARA” фестивалийн үеэр Монголд тоглолт хийхээр төлөвлөжээ.

- Түүнчлэн дэлхийн хүчний спортын тамирчин Эдди Уилламс “ARA” фестивалийн нүүр царайгаар ажиллах бөгөөд Physical Asia баг Монголд ажиллаж, контент бүтээхээр төлөвлөж байна.

- Илтгэлд мөн Монголын тамирчдын сошиал дагагчид 10 мянгаас 500 мянга хүртэл өссөн нь олон улсын нөлөөлөгчидтэй хамтран Монгол Улсыг сурталчлах том боломж болж байгааг онцоллоо.