Ховд аймгийн Жаргалант суманд менингококкт халдварт өвчний хоёр тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас баржээ.

Үүнтэй холбоотойгоор Жаргалант сумын 7-р сургуулийн бага ангийн сурагчдын хичээлийг 2026 оны 3-р сарын 16-наас 20-ныг хүртэл цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Мөн ЕБС, цэцэрлэгийн сурагчдын дунд олон нийтийг хамарсан спорт, соёл урлагийн арга хэмжээ болон бүх төрлийн дугуйланг 3-р сарын 13-наас 27-ныг хүртэл хязгаарласан гэж мэдээллээ.