Үе тэнгийнхнийгээ зодож, бичлэг хийн тараасан хэргээр Д.Саямааг яллагдагчаар татаж, хилийн хориг тавьсан тухай өмнө мэдээлсэн билээ.
Тус хэрэгт анх найман хүүхдийг холбогдуулан мөрдөн шалгаж байсан бол өдгөө Д.Саямааг оролцуулаад нийт таван хүүхдийг яллагдагчаар татан шалгаж байгаа аж.
Ямар хэрэгт холбогдуулав?
- 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалт — Бүлэглэж заналхийлсэн
- 13.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалт — Цахим сүлжээ ашиглан хувь хүний нууцыг задруулсан гэмт хэрэгт холбогдуулжээ.
Ял шийтгэлийн хэмжээ
Заналхийлэх (13.5.2.1): Бүлэглэж заналхийлсэн тохиолдолд 1,350–10,000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 2 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 2 жил хүртэл хорих ял шийтгэнэ.
Хувь хүний нууцыг задруулах (13.11.2.1): Харилцаа холбоо, цахим сүлжээ ашиглан нууцыг задруулсан тохиолдолд 5,400–27,000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох, эсхүл 1–5 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1–5 жил хүртэл хорих ял шийтгэнэ.
Хэргийг цаашид мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!