БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батболд хотын дарга Х.Нямбаатарын зургийг шатааж, зан үйл үйлдсэн гэв.

 Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудастаа БХБОС-ын сайд Э.Бат-Амгалангийн захиалгаар хэн нэгэн ууланд гарч зургийг нь шатааж, зан үйл үйлдсэн гэх бичлэгийг нийтэлсэн. Тэгвэл уг бичлэгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулалттай цахим сүлжээнд байршуулсан байсныг цагдаагийн байгууллагаас тогтоож, арга хэмжээ авсан байна. 

Хотын даргын нийтэлсэн бичлэгт гарч буй масктай залуу нь БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Батболд болохыг тогтоосон гэв.