Монгол цэргийн өдөр буюу өчигдөр 149 хүн эрүүлжүүлэхэд хоножээ. Эдгээрийн 137 нь эрэгтэй, 12 нь эмэгтэй байна. Мөн хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 108 дуудлага бүртгэгдсэн байна.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр нийт 2574 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1029, гэмт хэргийн шинжтэй 118 дуудлага, мэдээлэл байсан гэж мэдээллээ.
Мөн гэмт хэргийн шинжтэй 6 үйлдлийг шуурхай илрүүлж, өмнө бүртгэгдсэн 12 хэргийг нөхөн илрүүлсэн байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!