Энэ сарын 18-ны орой албан өрөөндөө архидан согтуурсан нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 7.1.4, мөн ХХҮЕГ-ын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12.3.13 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэн холбогдох албан хаагчдад хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Тодруулбал, ХХҮЕГ-ын дарга З.Бауыржан 2026.03.19-нд тушаал гарган Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүч, шилжилт хөдөлгөөн зохицуулалтын газрын дарга А.Сэрээтэр, Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Эрдэнэбулган нарыг ажлын байрандаа архидан согтуурч, зүй бус үйлдэл гаргасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ.
Цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж мэдээлэв.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!